“Женко”-г хүлээж буй хавтастай, хавтасгүй хэргүүд

2024 оны 05 сарын 08

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банк, төмөр замын гэх мэт олон хэрэгт татагдаж магадгүй учраас хүчээ зузаалж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг тойрог бүрд нэр дэвшүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар “Женко” нийслэлээс Хан-Уул, орон нутагт нэг, дөрөвдүгээр тойргийн схемийг зурж байгааг эх сурвалж хэлж байна. Говийн бүсэд гэхэд хувийнх нь гэж болох сэтгүүлч өрсөлдөхөөр гороолж явна. Эдгээр нөхөд бол түүний өдүүлсэн хэргийн улаан хамгаалагч, үг хүсэл нь байхаас өөр юу гийгүүлэх билээ гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Түүний өөрийнх нь төлөвлөж байгаагаар бол парламентад олон суудал авч, болж өгвөл Засгийн газарт өөрийн гар хөлөө олноор шургуулах ихээхэн том мөрөөдөл тээж байгаа бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгч бол бурхны суудал. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эргэж улс төрд ноцох хэрэггүй” гэж байв. Гэтэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр улс төр рүү байнгын эргэж ноцож байгаагийн цаана томоохон эрх ашиг бий. Эрх ашиг гэхээсээ илүүтэй өдүүлсэн хэрэг, томоохон айдас байна гэсэн үг.

Хэрвээ Х.Баттулгын энэ мөрөөдөл нь бүтэлгүйтэх юм бол тэр Монгол Улсаас зугтахаас өөр аргагүй олон хэрэг өдүүлсэн хүн. Оргож зугтааж явсан арвин туршлага ч бий. 

Тэрбээр 1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт оруулж ирсэн нь тогтоогдон, эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаад Сингапур руу оргон зайлсан. Ийнхүү хилийн чанадаас 17 чингэлэг спиртыг ус болгож, ямар ч ял зэмгүй Монголд буцаж ирсэн түүх өчигдөрхөн мэт халуунаараа аж. Хорь гаруй жилийн өмнөх тэр л дурсамжит замаараа аялах ч болж магадгүй. Түүнийг хавтастай, хавтасгүй хэргүүд хүлээж байгаа.

Юуны өмнө түүнд холбогдох “Төмөр замын хэрэг” хавтастайгаа бэлэн байгаа. Мөрдөн байцаах газар, АТГ, прокурор ч юм уу, аль нэг газрын сейфэнд байна. Тодотгож хэлбэл мөрдөж шалгаад бэлэн болчихсон хэрэг эзнээ хүлээж байгаа болов уу. Нэгэнт шүүх хүчний байгууллагаас мөрдлөг шалгалт явуулаад цэгцэлчихсэн хавтаст хэргийг Ерөнхийлөгч байсан ч бүр мөсөн устгуулж чадаагүй байх. Ёстой л эзнээ хүлээж байгаа нь ойлгомжтой. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ. Сүүлийн үед олон нийтийн хандлага ч ноцтой хэрэг өдүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яагаад шалгаж мөрдөхгүй байгаа юм гэх хүлээлт үүсчээ. Төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллар “алга болгосон” нөхрийг зүгээр өнгөрөөнө гэж үгүй. Монголын шүүх, цагдаа өчигдөр шалгаж, нотолж байсан бодит зүйлээ өнөөдөр үгүйсгэхгүй нь ойлгомжтой. Нам төрийн өндөр дээд албан тушаалтнууд баримт дэлгэн ярьж байсан зүйлээсээ өнөөдөр буцахгүй. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан төмөр замын гэх гэмт хэргийг шалгахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэх зэргээр олон нийт буруутгаж байна. Тэр тусмаа түүний өдүүлсэн гэх төмөр замын хэрэг бол маш тодорхой зүйл гэдгийг 2017 онд эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтнууд баримт дэлгэн удаа дараа харуулж байсан. Холбогдох байгууллагууд ч мэдээлэл өгч байлаа.

Өнгөрөгч 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдгийг хүн бүр санах байх. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Х.Баттулгын эзэмшил бүхий "Баянгол" зочид буудалд гэнэтийн шалгалт хийн, Х.Баттулга өөрийгөө жудочдоор хамгаалуулж байв.

Тухайн үед чухам ямар шалтгаанаар Х.Баттулгыг баривчлан шалгаагүй юм. Монголын цагдаа, тусгай хүчнийхэн хэдэн жудочдоос айна гэж байхгүй. Үүний цаана ямар нэгэн тохиролцоо явсан байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр байдаг.

Энэхүү хэрэг шалгагдаж байх үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж, уг сонгуульд Х.Баттулга амиараа дэнчин тавьж ороод ялалт байгуулсан. Юу юугүй “Дээлээ нөмрөх” гэж байсан нөхөр ийнхүү ард түмний өндөр их итгэл дор ялаас мултарч байв. Эрх мэдлийн өндөр индэрт заларсан учраас түүнд холбогдох хэргийг 2017 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулсан.

Удалгүй Зам, тээврийн хөгжлийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Уг нь 280 сая ам.долларыг төмөр зам барих нэрээр аваад далан шороо босгосон хүн. Энэ мөнгө бол өнөөдрийн ханшаар бол нэг их наяд гаруй төгрөг

Нөгөө талаар Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр өөрийн эзэмшил бүхий компаниудад ихээхэн хэмжээний мөнгө татсан байдаг. Үүнийг ч шалгах хэрэгтэй. Мөн өдгөө ид дуулиан болж байгаа Хөгжлийн банкны асуудлаас тэр яагаад ч тойрох хүн биш.

“Хаана хөрөнгө мөнгө байна, тэнд явж байдаг” хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн үг оргүй зүйл биш. Тэгвэл саяхан болж өндөрлөсөн “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн, шадар туслахаар нь олон жил ажилласан Ц.Ууганбаяр гэж хүн түүгээр дэмжүүлэн 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй ч шүүх дээр барьцаагаа суллуулсан гэх баримтыг ч дэлгэж л байсан. Үүнээс гадна өөрийнх нь тэргүүлсэн МоАХ-ны гишүүд “Х.Баттулга Ардчилсан холбооны байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад газар авсан, өөр зориулалтаар ашигласан. Тэр МоАХ-ны гишүүдэд зориулсан орон сууцны хороолол босгоно гэсэн ч арилжааны чиглэлийн хороолол босгосон. Байр банкны барьцаанд байгаа” гэдгээ хэвлэлээр зарлаж л байсан. Түүнд хөрөнгө мөнгөтэй холбогдох асуудал мөн ч олон байгаа. Ямартай ч түүнд холбогдох хавтастай, хавтасгүй хэрэг цөөнгүй гарч ирэх нь тодорхой. Хавтасгүй гэдэг нь мөрдөж бэлэн болгоогүй, сөхөгдөх магадлалтай гэсэн үг. Хавтастай гэдэг нь мөрдөж шалгаад бэлэн болгочихсон хэрэг гэсэн үг юм. 

Энэ мэт хэрэг өдүүлсэн хүн өөрийгөө хамгаалах гэж үйлээ үзэн, энд тэндгүй өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэхийг зорьж байна. Энэ бүхний цаана асар их хөрөнгө гарна. Нэр дэвшигч бултаараа хөрөнгө мөнгөөр хахаж цацсан хүмүүс биш. Энэ бүрийн цаана хөрөнгө мөнгөний зузаатгал хийж байгаа хүн нь Х.Баттулга байж таарна.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шудрага(66.181.190.218) 2024 оны 05 сарын 13

Баттудгийн хэрэгийг сөхвөл ДАЛАЙ ДАЛАЙ

0  |  0
Enkhtogtokh(202.126.90.168) 2024 оны 05 сарын 15

1. Их л таамаг дэвшүүлж, энэ нь чамд ховын чанарын шар мэдээ их цуглаж, энэ нь нотолгоо муутай гэсэн үг.\n2. Сайн ч бай муу ч бай энэ хүний санаачилсан төмөр замын төсөл олон мянган монгол инженер залуусын мөрөөдөл байснаас гадна олон мянган айл амьдралаа залгуулсан юм. Одоо шалдан чиний амны зугаа болоод ч болов чамайг тэжээж байна. \n3. Одоо энэ хүний санаачилсан олон төслүүд улсад дахиад ч хэрэгтэй гэдгийг засгийн газар үгүйсгэхгүйгээр барахгүй дэмжээд хийгээд явж байна. Тухайлбал Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэр, хөндлөн төмөр зам, аж үйлдвэрийн парк гээд олон шүү.

2  |  2
Aлтангэрэл(122.201.31.199) 2024 оны 05 сарын 15

Ууганбаяр гэгч сэтгүүлч минь ээ. Хүний захиалгаар хүн харлуулах даалгавар авч хэдэн халтар төгрөг авч дээ чи..үнэхээр л тэр олон хэрэгт холбоотой бол энэ МАН засаг барьж бгаа үедээ шийдчихдэг юм бгаа биедээ.. битгий хүний тархи угаах гэж оролдоо хө

1  |  2
Зочин(66.181.190.98) 2024 оны 05 сарын 15

МАН, АН гээд хулгайчууд аль алинд нь байнаа байна. Харин энэ хулгайч луйварчид дотроос толгой цохих нөхдүүдийн нэг яалт ч гүй Женко мөнөөс мөн.

2  |  0
Зочин(66.181.190.98) 2024 оны 05 сарын 15

Гансүх, Баттулга нарын Оросоос оруулж ирсэн их хэмжээний мөнгө яагаад чимээгүй болов.

2  |  0
Зочин(66.181.190.98) 2024 оны 05 сарын 15

Хүүхдийн төлөө фондын хандиваар цугласан их мөнгийг Херо Баатартай хамтран залилан хийсэн. Энэ мөнгө одоо байгаа эсэх нь тодорхойгүй. Хуулийн заалтад гадаадын иргэнд газар өмчлүүлэх заалтын эхийг тавьсан. Гэмт хэрэгт холбогдсон Махбал, Хурц нарын ялыг нааш татан суллахад дэмжлэг үзүүлсэн, короногийн үед өөрийн эзэмшил болох амралтын газарт наадам хийх нэрийдлээр маш их хөрөнгө оруулалт хийсэн гээд энэ бадарчингийн балаг их бөлгөө.

2  |  0
Зочин(202.126.89.183) 2024 оны 05 сарын 15

Засс, битгий хуцацгаа. Улсаа зараад байгаа хулгайчуудаа л бич, ярь.сурвалжил. хэн нэгний даалгавраар, ам дажсан төсөөлөл яриагаар бүү тэнэгт.

1  |  1
Шоовдор(202.55.188.117) 2024 оны 05 сарын 15

АЦ ЧИНЬ

0  |  1
DR. ADITYA(102.88.43.150) 2024 оны 05 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.43.150) 2024 оны 05 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин (45.117.32.5) 2024 оны 05 сарын 15

МАН -н АН хоёулаа хулгайгаар дүүрсэн. Сонгууль дөхөхлөөр эх баригч нам нөгөө намынхаа эсрэг худлаа ярих нь ихдэж бн.

2  |  1
Баатар(66.181.161.234) 2024 оны 05 сарын 15

Элбэгдорж Баттулга хоёрыг яагаад одоо болтол барьж хорихгүй байгаа эрх баригчид барьцаанд орсон байгаа нь ойлгомжтой.

1  |  0
Баатар(66.181.160.79) 2024 оны 05 сарын 15

Аймагуудаар сүлжээ зочид буудал бариулах гэж гадны компаниас их хэмжээний зээл авсан баталгаанд нь З.Г батлгаа гаргсан үүнийг төлөх хугцаа нь тулж ирсэн уг буудлуудаас ганц ч баригдаж ашиглалтанд ороогүй

1  |  0
Иргэн(103.212.119.216) 2024 оны 05 сарын 15

Ийм луйварчин хулгайчдыг арай сонгохгүй байлгүй дээ.Бүх хулгайлж луйвардсан мөнгийг нь төлүүлж улсыг хохиролгүй болгооч ямарч ханаж цаддаггүй шунал бирд вээ

1  |  0
Нурууд Лусын(103.212.119.172) 2024 оны 05 сарын 15

Ард түмний Монгол ЕК г харлуулаад 2 ч барахгүй ээ. Ард зоноороо дэмжсээр л бноо.

4  |  3
Зочин(66.181.184.80) 2024 оны 05 сарын 15

Солиорол.үүнийг тэрлэгч манын баасны хутга долдой хулгайч б.на ингэж хооллогчид манд маш олон амь зуудаг хөөрхийлөлтөй бууны нохойнууд жалгаар нэг үхсэн малын сэг зэм шиг хэвтэхээ мэдэхгүй хэвтэх болноо.

2  |  2
Зочин(139.5.216.44) 2024 оны 05 сарын 15

Путины бууны нохой болж оросын эрх ашгийн төлөө Монголоо хорлосон хүн дээ, сүүлдээ Путин нь хэргээ бүтээгээд жийсэн дээ хөөрхийг, одоо энэ урвагчийг хаацайлаад, сул чөлөөтэй явуулаад байгаа хүн нь данх толгойт гэж байгаа

1  |  5
mnbvcб(88.116.92.142) 2024 оны 05 сарын 15

Шуналыг н уучилж гэхэд оросод урвасныг н хэзээ ч уучилж болохгүй...

0  |  4
Гэрэл(66.181.161.141) 2024 оны 05 сарын 15

Үнэн юм бол шоронд нь хийгээч чадахгүй бол худлаа гэсэн үг биздээ

6  |  0
сонгогч (202.9.46.55) 2024 оны 05 сарын 15

АН- н нөхдүүд гэж дандаа хогийн амьтад байх юм. тэр элбэгдорж, сайханбалаг, баярцогт, эрдэнэ, хурц, эрдэнэбилэг гээд хулгайч, гэмт хэрэгтнүүдийг сонгогчид өглөө бүр санаж байх хэрэгтэй.....................тэдний гар хөлийг сонговол Монгол мөхнө.....

7  |  1
зочин (202.126.90.190) 2024 оны 05 сарын 15

шалгаачээ хориоч ээ Баттулга

4  |  2
Зочин(202.9.46.126) 2024 оны 05 сарын 15

Болзлоо хангасан байна

4  |  2
Top