УИХ-ын ээлжит сонгуулийн босгон дээр ирээд буй энэ цаг үед сонгуульд оролцох нам, эвсэл, улс төрийн хүчнүүд ухаараасай, санаж сэрэх зүйлийг олж хараасай хэмээх үүднээс УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавтай 2016 онд хийсэн ярилцлагаас “Улс төрийн санах ой” буландаа хүргэж байна.
-Улсын хөрөнгө, мөнгө ер нь юунаас болж үрэгдээд байдаг юм бол?
-Аливаа төсөл хийх, хэрэгжүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгийг үрэн таран хийдэг байдал үүнээс урьд өмнөх УИХ, Засгийн газруудын үед байсан. Бүгдийг дурдалтай биш, заримаас нэрлэхэд, Эгийн голын усан цахилгаан станц барина гэсэн. Маш том төсөл, их мөнгө зарсан. Шивээ-Овоо, Багануур, Дундговийн Тэвш, Улаанбаатар хот гэх мэт нэлээн газар дулааны цахилгаан станц байгуулна гэсэн. Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн. Зэс боловсруулах үйлдвэрийг Бор-Өндөрт, өөр хаана ч юм бэ байгуулна гэх мэтчилэнгээр төслүүд хийж, түүндээ гадны хөрөнгө оруулалтаар орж ирсэн асар их мөнгийг зарсан.
Тэгээд төсөл нь хэрэгжсэн юмгүй, нөгөө мөнгө ч байхгүй. Ийм байдлаар идэж ууж байсан. Дээр нь аливаа байгууллагыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах нэрийн дор төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хөрөнгө иддэг. Ер нь манай өнгөрсөн түүхээс харах юм бол, банкийг татан буулгаж нийлүүлэх нь тодорхой хүмүүс тэр банкнаас мөнгө цохичихоод дараа нь татан буулгах замаар хариуцаж нэхэх эзэнгүй болгодог.
-Өөр ямар жишээ, баримт байна?
-Манай төр, засагт байгаа хүмүүс зөв, зүйтэй саналуудыг хүлээж авдаггүй, ажил хэрэг болгодоггүй. Тухайлбал, “Энержи Ресурс”-ийн захирал Батцэнгэл гэдэг хүн хэвлэлээр ярихдаа маш зүйтэй гурван санал хэлсэн байна лээ. Жишээ нь, та нар “Чалко”-д битгий хямд үнээр нүүрсээ өгөөд байгаачээ. Тэр нүүрсийг чинь манай компани худалдаж аваад боловсруулалт хийж үнэ хүргэж заръя. Тэгвэл манайхаас авч байгаа нүүрсний хэмжээ ч нэмэгдэнэ. Танай мөнгө ч бас оновчтой шийдэгдэнэ гэжээ. Гэтэл хийгдээгүй. Монголын коксжих нүүрсийг боловсруулж гаргахад асар өндөр үнэ хүрнэ гэдгийг төр, засагт байгаа хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэтэл тэр хүний тавьсан гурван саналыг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй эзэн өнөөдөр тодорхойгүй байна. Дараагийн асуудал бол “Эрдэнэт”-ийн, Тавантолгойн, Оюутолгойн удирдлагуудыг солих ямар ч шаардлага байхгүй. Төрийн өмчит томоохон компаниудын удирдлагыг засгийн эрхэнд гарсан нам томилж тэндээс намынхан хөлждөг, баяждаг зам руу орчихжээ. Яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд түүнээс доош албан тушаалтнууд сонгууль болсны дараа олноороо халагдаж солигдлоо. Үүнтэй зарим албан хаагч эвлэрчихжээ. Өмнө нь “Намайг үндэслэлгүйгээр ажлаас халчихлаа” гээд өдий төдийгөөрөө өргөдөл өгдөг байсан бол одоо “Өө яахав, манай нам ялагдсан юм чинь би халагдах нь зөв” гэдэг болж. Монгол төрийн тогтолцоо биш болсныг харуулж байна.
-Төр аль нэг намын бүтэц шиг, намын аппарат аятай ажиллаад байгааг яаж засах вэ?
-Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 оноос шинэ Үндсэн хууль бүрдэж АИХ-ын 400 гаруй депутат батлахдаа нэг нам удирддаг байдлаас гарч ард түмэн төр төвтэй байдал руу орохоор зохицуулалт хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн дээр нам гараад суучихсан. Намын удирдлагын хэдхэн хүн бүх асуудлыг тодорхой бүлгийн эрх ашгийн үүднээс шийддэг байдал руу орчихсон. Сонгогчдын дийлэнх нь төрийн тогтолцоо биш боллоо. Ардын нам, Ардчилсан нам хоёр төрийг удирдаад хэрэггүй, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдэг дүгнэлтийг эцэстээ өгч байна. Миний уулзаж, ярьж байгаа хүмүүсийн дийлэнх нь тэгж хэлж байна. Төрийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг асуудлаар надтай иргэний нийгмийн байгууллынхан ч уулзаж байна, энгийн иргэд ч уулзаж хэлдэг. Та ахмад хүний хувьд төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд үгээ хэлээч, санал байдаггүй юм уу, яагаад дуугүй суугаад байна гэдэг. Тэдний үгийг сонсохоор хоёр зүйл ярьж байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, нөгөө хэсэг нь хоёр шатлалтай Их Хуралтай болъё. 1990-1992 онд манай улс АИХ, Бага хурал гэсэн хоёр шатлалтай байсан. Энэ буруу гэхийн аргагүй. Гэхдээ зарим намын нөлөө бүхий хүмүүс ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ард түмнээсээ асууя гэх мэт саналууд тавьж байна. Үүнийг би маш буруу зүйл явагдаж байна гэж үзэж байгаа.
-Яагаад?
-Монгол Улс шиг ийм жижигхэн орон Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлагагүй. 1992 оноос мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын засаглалтай болох. Бид парламентын засаглалаа яаж сайжруулах вэ гэдгийг л бодож, боловсруулж хийхээс биш, Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар санал асуулгын ажил зохион байгуулах нь буруу. Магадгүй зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд санал өгчихвөл ард түмний санал асуулгын дүнг хэн ч өөрчилж чадахгүй эцсийн шийдвэр болдог шүү дээ. Тийм учраас Монголын ард түмэн, сонгогчид ч гэсэн энэ талаар мэдлэгээ дээшлүүлэх, сонор сэрэмжтэй байх шаардлага бий.
-Манайхан юун дээр алдаад байна. Бас хариуцлагын асуудал ярихаар ихэнх хүмүүс болохгүй бүтэхгүй байгаагаа Үндсэн хууль руу чихэх юм?
-Монголын төр, засгийн дээд удирдлагад байсан хүмүүс, том гүрний удирдагчидтай уулзаад ярьсан зүйлээ хэрэгжүүлдэггүй. Тийм учраас монголчууд найдвартай түнш биш, худал хэлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Монгол орны эдийн засаг ийм хүнд байдалд орсон нь, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол асуултын тэмдэгтэй болчихоод байгаа нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас биш, харин Үндсэн хуулийг зөрчиж гарсан бусад шийдвэр, гадаад улс оронтой харилцахдаа нэг цонхоор харилцдаггүйгээс болоод байна. Миний бодож байгаагаар бол УИХ зарим асуудалд хууль тогтоох эрх мэдлээ алдчихсан. Миний түрүүнд хэлсэн жишээнүүд үүнийг батална. Үндсэн хуульд Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг гагцхүү УИХ тогтооно гэж тов тодорхой заасан. Гэтэл манай гадаадад явдаг сайд, дарга нар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн бодлогогүй, нэг амгүй, санасан бодсоноороо янз бүрийн яриа хөөрөө үүсгэдэг. Тэр нь ирсэн хойноо зөрчигддөг. Энэ байдлаасаа болоод байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан хууль, тогтоол, журмыг УИХ, олонх болсон нам, эрдэмтэн, мэргэд, судлаачдын оролцоотойгоор шүүж үзэх хэрэгтэй. Зарим хууль тогтоомжийг яаралтай хүчингүй болгох шаардлагатай.
Засгийн газрын авч болох нэг том ажил бол хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Бүтэц, зохион байгуулалтын ажлыг зоригтой хийх шаардлагатай.
-Нэг нам үнэмлэхүй олонх болчихоод дур зоргын үйл ажиллагаа явуулж, нөгөө нь хэт цөөн, бас доторх тэмцлээсээ болж улс төрийн тавцанд байхад хүнд байхад хэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх юм бэ?
-Би сөрөг хүчин гэж ярих дургүй. Энэ үг онож байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Цөөнх бол шударга үнэний, ардчиллын дуу хоолой болж явдаг шиг байгаа юм. Олонх бол өөрийн эрх мэдэл, УИХ, Засгийн газраа хамгаалах талд байдаг. Энэ цаг үед цөөнх, олонх болж тэмцэлдэх биш, Монгол орны хувь заяаны төлөө нэгдэж, хамтарч ажилламаар байна.
-Бид эрх баригч намын тухай түлхүү ярилаа. Та АН-ын тухай ямар бодолтой байдаг вэ?
-Өнгөрсөн хугацаанд хамгийн шинэчлэгдээгүй нам. Би тэгж үздэг. 1990 онд хэлж ярьж, шаардаж байсан зүйлүүд бол зөв байсан. Хэрэгжүүлэх үе шатанд алдаа гарсан.Жишээ нь, хувьчлал хийж, цөөнх баяжсан. Өнөөдөр баярлаж байгаа нэг зүйл бол өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдэг танигдлаа. Ард түмэн нэгэнт таньсан бол намын дээд удирдлагыг зайлуулж, шинэ залуусыг гаргаж ирэх ёстой. 1990-ээд онд байсан ардчилсан намуудын удирдлагад байсан хэдхэн хүн төрийн өндөр албанд байна. Тэд зайлах дургүй байна. Зайлвал шоронд орчих гээд байна. Ард түмэн тэнэг биш, тооцоо бодох ёстой. Харин тэр хүмүүс өөрсдөө эхлээд уучлал гуйгаад хууль бусаар авсан, хуримтлуулсан мөнгөө төр, ард түмэндээ өгчихмөөр юм. Ингэж чадахгүй байгаад нь хариуцлага тооц.
-АН шинэчлэгдэж чадах болов уу?
-Тийм боломжийг би одоохондоо олж харахгүй байна. Яагаад гэвэл, нам доторх залуус нь хүчгүйдээд байна. Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхгүй байна. Сонгуульд оролцохгүй байна. БНСУ-д Ерөнхийлөгч нь хоёр хүний төлөө яаж зовж уучлал гуйж байна вэ. Тэд соёлтой байна шүү дээ. Манайд төрийг үймүүлж, идэж уусан хүмүүс соёлгүй, дутагдлаа хүлээх чадваргүй байгаа юм. Ардчилсан хүчинд хамаардаг залуус хүчээ нэгтгэж чадвал байдлыг засна. Хүчээ нэгтгэж чадахгүй бол дор хаяж хоёр сонгуулийн хугацаа хэрэгтэй.
-Эцэст нь энэ цаг үетэйгээ холбогдуулаад таныг монголчууддаа хандаж үг хэлээч гэвэл юуг онцолж хэлэх бол?
-Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө бүгдээрээ нэгдмээр байна. Маш их талцаж байна, намаар, бүлгээр. Талцал, тэмцэл сум, хороон дээр бүр ч илүү байна. Суманд очиход нэгийгээ тэр нам, энэ нам гээд бараг л дайсан мэт үзэж байгаа харагддаг. Ингэж талцах юм бол бид бусад орны шуналтай хүмүүсийн идэш болно. Авлигачдаас төр, засгаа цэвэрлэмээр байна. Энэ ажлыг цаг алдалгүй хийх ёстой. Хийхдээ гурилдмааргүй байгаа юм.
Бидний хувьд цаашид энэ байдлаар байвал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал маш хүнд байдалд, эргээд засахад төвөгтэй байдал руу орох гээд байгааг ард түмэн маань ухаараасай. Залуус дотор эх орноо гэсэн хүн олон байна. Гэвч даргыг шүтсэн үзлээсээ салж чадахгүй, албан тушаал, эрх мэдлээ алдахаас айж байгаа хүн ч байна. Бид ийм байдлаар явах юм бол Монголын хувь заяа хүнд байдалд орно. Залуу, хөгшин, эрэгтэй эмэгтэй, нас хүйс харгалзахгүй Монгол Улсынхаа төлөө зүтгэмээр байна, ажилламаар байна. Ард түмний маань олонх нь ядуу зүдүү, хоногийн хоолондоо хүрэхгүй болчихоод байна. Би тоо баримт дурдвал зөндөө жишээ хэлж болно. Үүнийг ард түмэн мэдэж байгаа учраас ер нь Монгол орноо яаж аврах вэ, яаж тусгаар улс хэвээр үлдэх вэ, яаж үндэсний аюулгүй байдлаа аварч, одоогийн хүнд байдлаас яаж бага хохиролтойгоор гарах вэ гэдэг үүднээс ийм л зүйлүүдийг хэлье дээ.
Сэтгэгдэл ( 6 )
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction
Dotroo bodoltoi dooroo suuritai mundag hun dee
Ж.Гомбожав гуай таны ярилцлагыг сая уншихад сэтгэл жаахан өөдрөг болж таны 2016 онд бичсэн зүйлүүдийг уншихад одоо болж байгаа авилгал,хулгайч бүгдийн та урьдчилан сануулж байсан байна. Таны хэлснээр Монгол залуучууд эх орноо хамгаалах хэрэгтэй юм байна. Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Uhdeggui e
Энэ МАНн буянаар дээшээ гарсан байж юу дэмий яриад