“Крокус Сити Холл”-д хүмүүсийн амь аварсан сурагчдыг ШАГНАВ

2024 оны 03 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова “Крокус Сити Холл”-ын концертын танхимд халдлага болох үеэр олон зуун хүний амь аварсан сурагчдыг шагнажээ.

Залуу баатрууд гэгдэж буй Ислам Халилов, Артем Донсков нар буун дуу гарч, хүмүүс хаашаа зугтахаа мэдэхгүй сандралдаж байх үед насандаа баймгүй зориг гарган хүмүүсийг гарах хаалга руу чиглүүлсэн байна.

Тэд “Крокус Сити Холл”-ын өлгүүрийн хэсэгт хагас цагаар ажиллаж байсан бөгөөд айж сандарсан хүмүүсийг дагуулан гарах хаалга руу явжээ. Сурагчдын тусламжтайгаар олон зуун хүн гэмтэж шархдалгүйгээр барилгаас гарч чадсан байна.

Халдлага болох үеэр хүмүүст тусалсан нийт дөрвөн сурагч байгаа гэнэ. Никита Иванов, София Майер, Ислам Халилов, Артем Донсков нарыг Оросын Төрийн думд урьж, талархал илэрхийлсэн байна.   

 

 
Олон зуун хүний амь аварсан сурагчдыг залуу баатрууд гэжээ. Сурагч Ислам Халиловын аав “Миний хүүгийн оронд өөр хэн ч байсан ингэх байсан. Хүүгээрээ бахархаж байна. Тэр тусмаа хүү минь өлгүүрийн хэсэгт байсан болохоор хүмүүсийг чиглүүлэх хэрэгтэй байсан. Энгийн, жирийн өлгүүрчин миний хүү” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
 
 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.95.179) 2024 оны 03 сарын 28

баатруудад баяр хүргэж байна.

0  |  0
иргэн(103.57.95.179) 2024 оны 03 сарын 28

баатруудад баяр хүргэж байна.

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2024 оны 03 сарын 27

Энэ хүүхдүүд сайн үйлс хийжээ

4  |  0
dood zochin gard(66.181.191.66) 2024 оны 03 сарын 31

zvgeer Bat vvl metiin vlgeriin baatariin orond bol ene hvvheduud ami nasaa vl bodoj hvmvvsiig avarchee hoo. cham shig nusan buu bol buun duunaar umdunduu dusaaj onigoo bolon doo hoo..

10  |  1
зочин(66.181.167.4) 2024 оны 03 сарын 27

Оросууд ч угийн болсон болоогүй баатар тодруулахдаа гарамгай даа

2  |  4
Top