“Крокус”-аас хүмүүсийг гаргахад тусалсан залуу нас баржээ

2024 оны 04 сарын 02

Москва хотод халдлага болох үеэр “Крокус Сити Холл”-оос хүмүүсийг гаргахад тусалсан 35 настай Карен Енгибарян угаартаж эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Харамсалтай нь тэрээр эмнэлэгт нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Халдлага болох үеэр “Крокус”-аас холгүй явж байсан тэрээр концертын заалны дээврээс утаа гарч байгааг хараад төв хаалга руу нь гүйж ирэн хүмүүст заалнаас гарахад тусалжээ.

Амиараа дэнчин тавин хүмүүст тусалж, утаанаас холдуулсан Карен Енгибарян гэмтэж бэртсэн хүмүүст гадуур хувцасаа өгсөн байсан талаар найз нөхөд нь ярьсан байна. Залуу шөнөжин хүмүүст туслаад өглөө гэртээ иржээ.

Угаартсан байсан тэрээр ханиад хүрч, амьсгалын замын хурц халдвартайгаар эмнэлэгт хэвтсэн байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rtyiikoogfff(120.193.220.143) 2024 оны 04 сарын 03

66.181.186.82 amerik hiisen gej yamar battai barimt bnuu , baihgui bol dutuu tsalch mal aa

0  |  0
Иностранец(66.181.160.6) 2024 оны 04 сарын 03

Оросууд нь зугтаад бага ястангууд нь хүний амь авраад...

1  |  2
зочин(103.212.116.157) 2024 оны 04 сарын 03

Бут Зад Үсэр Сөнө Пад Сухай ааа .. Путлерийн Орос орон

0  |  7
Зочин(66.181.186.82) 2024 оны 04 сарын 03

Өмхий АНУ энд тэнд алан хядлага захиалж явах юмаа.

7  |  2
зочин(139.5.219.26) 2024 оны 04 сарын 03

орос арчаагүй юмаа залуу хүнийг аварч чадахгүй бахйдаа яахав дээ

2  |  4
Top