Артем Донсков: Эцэг эхээсээ гуйхгүйгээр өөрөө мөнгө олохыг хүссэн

2024 оны 03 сарын 29

Москва хотын “Крокус Сити Холл”-д болсон халдлагын үеэр олон хүний амь аварсан 14 настай өлгүүрчин хүүгийн гэр бүлд байр авч өгөхөөр иргэд цахимаар нэгдэж, уриалж эхэлжээ. Гэхдээ хүүгийн гэр бүл хүмүүсийн мөнгийг авахыг хүсэхгүй байгаа бөгөөд тусламж илүү хэрэгтэй байгаа олон хүн байгаа гэжээ. Халдлага болсон өдөр өөр хэдэн сурагчийн хамт "Крокус"-т цагаар ажиллаж байсан Артем Донсков олон зуун хүнийг ослын гарц болон өөр хаалгаар дагуулан гарч, аюулгүй газарт аваачсан юм. Тэрбээр “V1.RU” радиод ярилцлага өгчээ. 

Артем Донсков наймдугаар ангид сурдаг, Волгоградаас Москвад шилжиж ирээд удаагүй байгаа аж. Тэрбээр "Крокус Сити Холл"-д ажиллаад хоёр сар болж байгаа гэнэ.


Сэтгүүлч түүнээс яагаад цагийн ажил хийх болсон тухай нь болон халдлага болох үеэр яаж зоригтой ажилласан талаар асуухад Артем "Би зүгээр л биеэ даасан байж, эцэг эхээсээ мөнгө гуйхгүйгээр өөрөө олохыг хүссэн. Надад халаасны мөнгө байсан ч өөрөө олохыг хүссэн юм. Бас ажлын туршлагатай болохыг хүссэн.

Хүмүүс сандралдан бууж ирэх чимээ сонсогдоход би В1 давхарт байсан. Бид юу болоод байгааг, юун чимээ болохыг ерөөсөө ойлгоогүй. Удалгүй бидэн дээр зааланд ажиллаж байсан бүсгүй гүйж ирээд “Буудаж байна” гэж хэлсэн. Бид ч буун дуу сонсож, хашгирсан хүмүүс өлгүүрийн тийшээ гүйлдэж ирсэн. Бидэнд аюул ослын үед хаашаа явахыг зааж сургасан байсан. Бид юу хийх, хүмүүсийг хаашаа авч явахаа мэдэж байлаа. Бид нар хуваагдаад хүмүүсийн талыг нь ослын гарц руу, талыг нь нүүлгэн шилжүүлэх хэсэг рүү авч явсан. Ослын гарц нээлттэй байсан нь аз болж, бид хүмүүсийг “Вегас” худалдааны төв рүү авч явсан" гэжээ.

Артем хоёр дүүтэй

Халдлага болох үеэр “Крокус Сити Холл”-ын өлгүүрийн хэсэгт ажиллаж байсан хоёр хүү, нэг охин олон зуун хүнийг аюулгүй гарахад тусалсан байна. Сурагчдыг шагнасан билээ. Тэднийг оросууд "Манай үеийн баатар" гэж нэрлээд байгаа юм

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(202.21.107.25) 2024 оны 05 сарын 19

Жинхэнэ орос хүний мөс чанарыг харуулсан сайн хүүдүүд

2  |  1
zochin(66.181.178.160) 2024 оны 05 сарын 19

iim l ukhaantai , ajilsag baina , amidralaa boddog , manaid 20 garsan zaluus etseg ekheeree tejeelgeed l , tegeed bas showdna ,

5  |  0
Top