Халдлагын үеэр амиа алдсан хүүхдүүдийн тоо 6 болж нэмэгджээ

2024 оны 04 сарын 04

Москва хотын “Крокус Сити Холл”-д болсон халдлагын үеэр амиа алдсан хүүхдүүдийн тоо зургаа болж нэмэгдсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова-Белова мэдэгдлээ.

Түүний ярьснаар халдлагын үеэр долоон хүүхэд шархдаж, эмчлүүлж байсны хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эмнэлэгт үлдсэн хүүхдүүдээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Халдлагын үеэр шархадсан хүмүүсээс одоо 69 нь эмнэлэгт үлдсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн байна.

Крокуст болсон халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 144 болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top