Халдлага үйлдэгчдэд талархсан сурагчид шийтгэл оноожээ

2024 оны 03 сарын 29

Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.

Тэгвэл тус сурагчийг авьяастанд олгодог тэтгэлгээс хасаж, эцэг эхэд нь захиргааны хариуцлага тооцсон талаар мужийн Дотоод хэргийн яамны удирдах газраас мэдээлжээ.

Сурагч охин цахим хуудсандаа халдлага үйлдсэн террористуудын ачаар Москва руу явах боломжгүй болж, хотдоо наргиж цэнгэх боломж гарсанд талархаж буйгаа бичиж, шуугиан тарьсан байна.

Цагдаа нар охиныг хэн болохыг олж тогтоон, уулзаж ярилцсан бөгөөд эцэг, эхийг нь насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.177.58) 2024 оны 03 сарын 31

SEXSDI80955877

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 03 сарын 31

MUU MALAAS DOR FASHIST OROSUUD HUUHED HURTEL ZUGEER BAILGAHGUI YUM

0  |  1
Top