“The Voice” шоуны ялагч ээжтэйгээ хамт буудуулсан ч амьд гарчээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 29

Оросын хүүхдийн “The Voice” шоуны ялагч Рутгер Гарехт Москва хотын “Crocus City Hall”-д халдлага болох үеэр ээжтэйгээ хамт үүдний танхимд нь байжээ.

“Голос” шоуны 2018 оны ялагч, 18 настай дуучин “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр очоод өлгүүрийн хэсгийг хайн явж байсан аж. Буун дуу гарч эхлэхэд тэд ослын гарц хайж эхэлжээ. Гарцыг олсон ч хаалга хаалттай байж, буун дуу ойртож ирсэн гэнэ. Заалны ажилтан түлхүүрээрээ хаалгыг онгойлгож, шахцалдаан дунд дуучны ээж унажээ. Рутгер эргэн ээжийгээ босгож аваад гарч чадсан гэнэ. Террористууд тэдэн рүү буудсан ч амьд гарч чадсан талаараа Рутгерын ээж Лариса ярьсан байна.

Түүний ярьснаар олон хүн унасан хэвээрээ буудуулсан гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.191.95) 2025 оны 03 сарын 13

Ашгүйдээ

2  |  1
Н(202.179.26.150) 2025 оны 03 сарын 13

Аз юм даа

2  |  0
7(66.181.160.84) 2025 оны 03 сарын 13

Бурхан ивээг

3  |  1
Close menu