Халдлагын үеэр олон хүний амь аварсан София Мейер

2024 оны 03 сарын 27

Москва хотын “Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр олон зуун хүнд гадагш гарахад тусалсан 25 настай София Мейерт жүжигчид болон олны танил хүмүүс талархал илэрхийлэв.

Жүжигчин Сергей Светлаков, спортын тайлбарлагч Виктор Гусев нар бүсгүйд талархал илэрхийлснээр Софиягийн тусламжтайгаар амьд гарч чадсан хэмээн хүмүүс цахимаар талархал илэрхийлж эхэлжээ.

VIP хэсгийн зохион байгуулагчаар 2.5 жил ажиллаж байгаа Софияд байсан 20 гаруй түлхүүрийн тусламжтайгаар буудалцааны үеэр олон зуун хүн гадагш гарсан байна.

Эхнэр болон хүүгийн хамт амь аврагдсан жүжигчин Сергей Светлаковын ярьснаар София эр зоригтойгоор хүмүүсийг гадагш гаргаж, террористууд коридорт гарч ирэхээс сэргийлэн хаалгануудыг хааж байсан гэнэ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ё(66.181.161.146) 2024 оны 04 сарын 01

Уааа дарь эх минь.Цээжжэрээ хаалга тулаад байж байсан гэнэ шүү.

0  |  2
Narankhuu(122.201.31.223) 2024 оны 04 сарын 01

Ok oros ahan dvvs mandan badrag

5  |  3
Зангарагт(202.126.91.31) 2024 оны 03 сарын 30

Зангарагаа чи байгаагүй дээ л баярла. Путин гэж нэг юм гэчжээ...Авгайнхаа учир ухааныг олоогү1й байж...хахаха Бас Зангараг гэчжээ өөрийгөө...

5  |  3
Зангараг(59.153.112.16) 2024 оны 04 сарын 01

Путин гэж нэг юм түүний баатарлаг үйл хэргийг анзаараагүй юм байх даа.

2  |  9
Top