Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 51 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 18 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 399 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Нийт дуудлагын дийлэнхийг хогийн цэг, шар өвс шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэхийг анхааруулж байна.
Мөн гэр болон байшин хорооллын орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )