Агаар мандал асар хурдтай нүүрсхүчлийн хийгээр дүүрч байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эрдэмтэд Дэлхийн агар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна гэж мэдэгджээ.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлснээр, манай гарагийн агаар мандал дахь CO2 агууламж сүүлийн 50 мянган жилд 10 дахин нэмэгдсэнийг Өмнөд туйлын эртний мөсийг судалсны дүнд тогтоожээ. Олон зуун мянган жилийн өмнө Өмнөд туйлд бий болсон мөсөнд эртний агаар мандлын хий хадгалагдан үлджээ. Өмнөд туйлын баруун хэсгээс авсан мөсний дээжийг судлахад агаар дахь CO2 агууламжийн өөрчлөлт Өмнөд туйлын хойд хэсэг дэх цочир хүйтрэлтэй давхцаж байжээ. Тухайн үед долоон мянган жилд нэг удаа агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж дээд хэмжээнд хүрч өсдөг байсан бол орчин үед ийм хэлбэлзэл 5-6 жилтэй тэнцэнэ гэж судлаачид онцолжээ. Эрдэмтдийн ярьснаар, Өмнөд далай агаарт цацагдаж буй нүүрстөрөгчийн ихэнх хэсгийг шингээх ч хүчтэй салхины улмаас Өмнөд далай энэхүү чадвараа алдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khuslen(59.153.112.159) 2024 оны 05 сарын 18

Uhleedee

0  |  0
Top