Хятад улс хүлэмжийн хийн хэмжээг хяналтдаа бүрэн авчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Хятад улсад 2012 оноос хойш агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ өсөөгүй төдийгүй энэ түвшнээ хадгалсаар иржээ гэж One Earth сэтгүүл мэдээлжээ.

Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2002 онтой харьцуулахад 1.5 дахин бууруулж чаджээ. Эрчим хүчний үр ашгийг цаашид нэмэгдүүлснээр Хятад улсад Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрийг биелүүлэх боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.

Хятадын шинжлэх ухааны академийн их сургуулийн уур амьсгал судлаач Ця Ли Жен тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг БНХАУ-д үйлдвэр, автомашин болон амины сууцнаас ялгарч буй утааны хэмжээ 2002-2017 онуудад хэрхэн өөрчлөгдсөнийг шинжилжээ. Энэ мэдээлэл дээр тулгуурлан эрдэмтэд ирээдүйд хүлэмжийн хийн ялгаруулалтад нөлөөлөх гол хандлагыг тодорхойлохыг оролдсон байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар, Хятад улсын эдийн засаг эрчим хүчний үр ашиг багатай, хуучирсан төхөөрөмж ашиглан хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэн, экспортлох чиглэлээс татгалзжээ. Энэ нь БНХАУ дахь нийгмийн амьдрал болон 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал өөрчлөгдсөнтэй холбоотой.

Өнөөдөр тус улсын эдийн засгийн 17 хувь экспортод чиглэж байгаа бол 2003 онд энэ үзүүлэлт 30 гаруй хувь байжээ. Эдийн засгийн бүтцийн хувьд ихээхэн өөрчлөлт гарч, хүнд аж үйлдвэрийн эзлэх хувь мэдэгдэхүйц буурч, эсрэгээр мэдээллийн технологи, үйлчилгээний салбарын эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ нь хамгийн “бохирдуулагч” салбар болох хар төмөрлөг, даавуу, цаасны үйлдвэрлэл болон эрдэс баялаг олборлох салбарын эрчим хүчний үр ашгийг 60-80 хувиар нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top