Германы Макс Планкийн нийгэмлэгийн дэргэдэх Фриц Хаберын нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтэд хүлэмжийн нүүрсхүчлийн хийнээс (CO2) этанол буюу этилийн спирт гаргаж авах шинэ аргыг нээжээ.
Этилийн спиртийг түлш болгон ашиглах боломжтой. Судлаачдын баг анх удаа зэс, цайрын ислийн нэгдлийг катализаторын хувиар ашиглан нүүрсхүчлийн хийг этанол болгон хувиргажээ. Өмнө нь зөвхөн зэсийг ашигладаг байсан ба өндөр үр дүнтэй байгаагүй аж. Шинэ арга нь этилийн спиртийн үйлдвэрлэлийн нэмэгдүүлж, ус төрөгч болон бусад сөрөг нөлөө бүхий бүтээгдэхүүний ялгарлыг буруулжээ. Энэхүү арга нь CO2 хийнээс зөвхөн этанол төдийгүй бусад төрлийн эко түлш гаргах боломжийг нээж байна.
Сэтгэгдэл ( 0 )