НҮБ: ОУЭШ-ийн Израилын талаар гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

Газын зурвасын Рафах хотод явуулж буй ажиллагааг зогсоох тухай Олон улсын эрүүгийн шүүхийг шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.

НҮБ-ын дүрэм болон шүүхийн дүрмийн дагуу шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэж заасныг тэрбээр сануулж, талууд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. НҮБ-ын тэргүүн шүүхийн шийдвэрт заасан түр арга хэмжээний талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулна.

Баасан гарагт /2024.05.24/ Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан тогтоолд Израилын талд Газын зурвасын Рафах хотод явуулж буй ажиллагааг даруй зогсоохыг үүрэгджээ. Шийдвэрийн дагуу Израил нь хуурай газрын шалган нэвтрүүлэх цэгүүдийг нээлттэй байлгаж, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжоор хангах ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top