ШУУРХАЙ: “Галзуу хулгана” тоглоомоор үйлчлүүлж байсан иргэн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Өнөөдөр /2024.05.29/ 16.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлсэн иргэн амь насаа алджээ.

Тодруулбал, тус паркийн "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай иргэн тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байдалтай байжээ.

Яг одоо хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зүрх хаагдаж нас барсан байж болзошгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн иргэн нь өөрөө "Галзуу хулгана" тоглоомыг тоглуулдаг, соёл амралтын хүрээлэнгийн ажилтан байсан бөгөөд өнөөдөр амралтынхаа өдөр өөрөө үйлчлүүлэхээр очсон байхдаа ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top