Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратиа Жаната намын тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл парламентын сонгуулийн дүнгээр олонхын суудал авсан тухай NDTV дамжуулжээ.
Энэтхэгийн парламентын доод танхимын сонгууль дөрөвдүгээр сарын 19-өөс зургаадугаар сарын 1-ний хооронд долоон үе шаттай боллоо. Намууд Лок Сабха танхимын 543 суудлын төлөө өрсөлдсөн юм.
Тус телевизийн мэдээлснээр, санал хураалтын урьдчилсан дүнгээр Модигийн эвсэл 359-371 суудал авахаар байгаа бол сөрөг хүчний эвсэл 215 суудал, аль ч эвсэлд ороогүй намууд 24 суудал одоогоор аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )