Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

2024 оны 06 сарын 05

Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалт зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд болно.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 136 орны 17 мянга гаруй хүн, 3000 гаруй сэтгүүлч оролцохоо баталгаажуулсан байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, чуулга уулзалтын зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяковын хэлснээр чуулга уулзалт нь өнөөдөр дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалах, олон туйлт олон улсын тогтолцоог бүрдүүлэх түүхэн эрхэм зорилгоо биелүүлж, ОХУ-ын үндэсний ашиг сонирхолд тулгуурласан хамтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлж байна. Чуулга уулзалт өдгөө ОХУ-ын үндэсний хөгжлийн институц болон хөгжсөн. Хуралд оролцогсдын тоо болон төлөөлөгчдийн түвшин цар тахлын өмнөх үетэй адил байна. Өнөөдөр бид бизнесийн үйл ажиллагааг сэргээх үе шатыг даван туулж, өсөлт, хөгжлийн шатанд шилжсэнийг итгэлтэйгээр хэлж чадна. Энэхүү чуулга уулзалт нь харилцаа, холбооны хэрэгслийн хувьд дэлхий дахины бизнес эрхлэгчдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаагийн зэрэгцээ тэдний сонирхол нь нэмэгдсээр байна гэв.

Чуулга уулзалтын үеэр ээлжит “Долоодугаар бүтээлч бизнес уулзалт” болно. Тус уулзалт нь “Россконгресс”-ын “Инносоциум” сангийн санаачилгаар 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах юм байна. Уулзалт нь “БРИКС” холбооны орнуудын бүтээлч аж үйлдвэрлэл ба соёлын олон янз байдлыг хадгалах, хөгжүүлэх үндсэн сэдвийн дор явагдах аж. Тус холбооны аж үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл, шинэлэг төслүүдийг хэлэлцэх нь түүний гишүүн орнуудын эдийн засаг, бизнесийн салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top