Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА: Бүсийн хөгжлийг түүчээлэн ажиллах болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн Орхон аймгийн хууль, хүчний байгууллагынхантай хийж буй уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болж байна.

Энэ үеэр нэр дэвшигч Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА "Монгол Улсын хоёр дахь том хот, аж үйлдвэрийн төв Орхон аймагт нийт 105,269 хүн ам амьдардаг. Уул уурхайн бүс нутгийн хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийг түүчээлэх учиртай. Тиймээс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын уурхайчдаа, хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлөн яваа хүний хувьд бүсийн хөгжлийг түүчээлэн ажиллах болно" гэлээ.

 

Top