Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА I Эрдэнэтийн луйврыг зогсоож чадсан, МАН-ын шилдэг эмэгтэйчүүдийн нэг

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн сурталчилгааны ажил үргэлжилж байна.

Монголын Ардын намаас Хойд бүсэд 8 хүн нэр дэвшиж буй бөгөөд Хөвсгөл аймагт хийсэн хамтарсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ "Арга билгийн загас адил тэнцүү байдагтай адил парламентад эмэгтэйчүүдийг олноор оруулж ирэх хэрэгтэй. Хэрвээ манай парламент жендэрийн тэгш байдлаа хадгалж ирсэн бол Улаанбаатар хотын ногоон байгууламж устахгүй байх байлаа.

Доржсүрэнгийн Үүрийнтуяа төрд нүүрлэсэн авилгачдын эсрэг, 49 хувийг хууль бусаар эзэмшилдээ авсан бүлэглэлийн эсрэг бидэнтэй хамт шүгэл үлээлцсэн зоригтой, шударга бүсгүй юм шүү.

Монгол төрийн шударга албан хаагч байж чадсан, Эрдэнэтийн луйврыг зогсоож чадсан, МАН-ын шилдэг эмэгтэйчүүдийн нэг Доржсүрэнгийн Үүрийнтуяаг Хөвсгөлчүүд ээ заавал дэмжээрэй гэж уриалж байна" гэлээ. 

Top