Украины Сумы мужид 100 мянган хүн тоггүй болов

2024 оны 07 сарын 07

Оросын талаас Украины эрчим хүчний байгууламж руу дайралт хийж, тус улсын баруун хойд Сумы мужид 100 мянган хүн тоггүй болжээ.

Тус мужид цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил хийгдэж байгаа талаар Украины үндэсний сүлжээний оператор Укренерго мэдэгдлээ. Оростой хиллэдэг Сумы хот, мужид агаарын довтолгооны үеэр хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл байхгүй байна. Цахилгаан эрчим хүч тасалдсаны улмаас иргэд усны асуудалд орж, эмнэлгийн туслалцаа авахад хүндрэлтэй болжээ.

Иргэдэд хоол хүнс, усаа нөөцөлж авахыг уриалсан байна.

Украины талаас “Оросын түрэмгийлэгчдийн зорилго бол эрчим хүчний салбар юм. Бидний бүх амьдрал, соёл иргэншил цахилгаан дээр тогтдог. Энэ бол бидний эрх чөлөөнийхөө төлөө төлж буй төлөөс юм” гэж мэдэгдэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top