Дорнын эдийн засгийн форум I Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншээ олох боломжтой

2024 оны 08 сарын 29

Монгол Улс ашигт малтмалын асар их нөөцтэй ч газар нутгийн тал орчимд геологи хайгуулын ажил хараахан хийгээгүй байгаа. Байгалийн баялгийг нээж, илрүүлэхэд хөрөнгө оруулалт, шинэ төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн арав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр түншийн харилцаа холбоо тогтоох боломжтой юм.

Есдүгээр сарын 3-6-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Монгол Улсад ямар өгөөж авчрах боломжтой вэ? Манай хойд хөршийн Алс Дорнодод цагаан тугалга, вольфрам, сурьма, мөнгө, ураны Оросын нийт эзлэхүүний 100 хувь, алмаазын 78 хувь, алт, мөнгөний 60 гаруй хувь, хар тугалганы 25 хувийг олборлодог.

Мөн хоёр улсын зэргэлдээх нутаг дэвсгэрүүд нь ижил төстэй чулуулгийн найрлагатай бөгөөд орос, зөвлөлтийн эрдэмтийн хамтаар судалж байсан түүхтэй. Энэ туршлага дээр тулгуурлаад бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Мушгай-Худагийн орд газрын чулуулаг нь Тувагийн карбонатиттай найрлагын хувьд төстэй.

Сүүлийн жилүүдэд Монголын газар доорх баялагийн олборлолт ашиглалт улс орны хөгжилд том түлхэц өгч, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг улам ихээр нэмэгдүүлсэн билээ. Баян-Өлгий аймаг дахь титаны орд нь Оростой хиллэдэг Ташанта өртөөнөөс ердөө 131 км-ийн зайд оршдог. Уг ордын лиценз эзэмшигчид нь олборлолт явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хайж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков “Монголын бизнесийн хүрээнийхэн уул уурхайн төслүүдэд Оросын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байна” гэж тэмдэглэв.

ОХУ манай улсад  геологи хайгуулын ажил явуулах сонирхолтой бөгөөд энэ тухайт талууд 2023 оны арваннэгдүгээр сард тохиролцсон юм. 2024 оны дөрөвдүгээр сард геологи, ашигт малтмалын ашиглалтын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын дэд хорооны анхдугаар хуралдаан болсон. Монголын талаас тус хуралдаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцсон. Хуралдааны үр дүнд талууд ирээдүйтэй орд газруудыг хамтдаа эрэн хайх, нээх чиглэлээр хамтран ажиллах тухай тохиролцсон юм.

2024 оны намар энэ дэд хорооны хуралдаан оросын нутаг дэвсгэрт дахин зохион байгуулагдаж, талууд хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх бөгөөд үүнээс өмнө манай улсын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь түншийн харилцаа тогтоож, шинэ эриний эрдэнэсийн эрэл хайгуулыг хурдасгах сайхан боломж юм. Чуулга уулзалтын үеэр манай улс ашигт малтмалын нөөцөө цаашид судлах, олборлох зорилгоор оросын хөрөнгө оруулалт, технологийг татах тухай яриа хэлэлцээ хийх бүрэн боломжтой юм.

Хүчээ нэгтгэхгүйгээр ажил урагшлахгүй гэдэг нь маргахын аргагүй үнэн билээ. Чуулга уулзалтын зохион байгуулагчид “Алс Дорнод – 2030. Боломжийг бий болгож, хүчээ нэгтгэцгээе” гэсэн сэдвийг сонгосон бөгөөд энэ хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлгүүд өрнөъ хүлээлттэй байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(14.1.81.89) 2024 оны 08 сарын 30

Больж үз,хавханд орохоор тэмүүлдэг яасан муу ёрын албингууд вэ?

0  |  0
Ard(204.137.100.96) 2024 оны 08 сарын 29

Орос ч дээ ай мэдэхгүй.

0  |  0
Top