Цахим орчинд “Khas Zaya” нэрээр нийтэд ХОРТОЙ мэдээлэл түгээсэн этгээдийг ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

Цахим орчинд хуурамч хаяг ашиглан улс төрд нөлөөлөх сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр түгээж байсан этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн зургаадугаар сард саатуулсан байдаг.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж тухайн этгээдийн гэрт нэгжлэг хийхэд, олон тооны суурин болон зөөврийн компьютер олдсон.

Тэрбээр цахим орчинд “Khas Zaya” нэртэй аккаунтаар мэдээлэл түгээдэг байсан бөгөөд 2021-2024 онуудад улс төрд сөргөөр нөлөөлөх захиалгат мэдээллийг олон нийтэд түгээж байсан нь тогтоогджээ.  

Энэ хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Түүнийг  нэр бүхий фэйсбүүк хуудас болон бусад сошиал хаягуудыг ашиглан бусдын нэр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл тараах, заналхийлэх, Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа юм.

Зарим эх сурвалж, “Khas Zaya”  нэрээр олон нийтэд хортой мэдээлэл түгээж байсан иргэн С гэгч нь улс төрийн нөлөө бүхий бүлэглэлийн захиалгаар ажиллаж байсан нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг өгч байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
666(66.181.180.196) 2024 оны 12 сарын 05

Төр засаг оюунэрдэнэ нямбххтар нар дуу дайрч доромжилдог улсуудыгч илэрүүлэн шалгах хэрэгтэй.

1  |  3
иргэн(202.9.46.136) 2024 оны 12 сарын 05

элбэгдоржийн хаяг уу?

2  |  2
Top