Бул чулууг 60 мянган доллараар заржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09


  Энэ оны 2-р сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэлээд эвдрэл сүйтгэл гарсан Шинэ Зеландын Крайстчерч хотод өнхөрч орж ирсэн бул чулууг Trade Me нэртэй алдартай интернэт дуудлага худалдаагаар зарсан байна. 30 гаруй тонн жинтэй чулууг худалдан авах дуудлага худалдаанд NZSki гэдэг компани ялжээ. Компани нь чулууг өөрийн эмдлийн уулыян цанын амралтын зогсоол дээр байрлуулах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Гэрээний нөхцлийн дагуу худалдан авагч нь чулууг өөрийн хүчээр тээвэрлэх юм байна.
30 тонн жинтэй бул чулууг Фил Жонстон гэч эр зарсан байна. Газар хөдлөлтийн үеэр түүний байшингийн ойролцоох толгод дээрээс бул чулуу өнхөрч гаражын нь дээврийн цөм цохин орж ирээд үүднийх нь өрөөнд арайх гэж тогтсон аж.
Жонстон ингэлээ гээд учиргүй их санаагаар унаагүй бололтой. Учир нь чулууг тэр даруй “Рокки” гэж нэрлээд дуудлага худалдаагаар оруулж зарсан нь энэ. Гэхдээ чулууг зарсан мөнгийг газар хөдлөлтөөс хохирсон хүмүүст тусламж үзүүлэх буяны санд хандивлах гэнэ.

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top