ХЭН ЮУ ХЭЛЭВ | Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч

2024 оны 11 сарын 01

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын хэлсэн үгнээс онцолж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй хамгийн сайн төсөл бол "Төгсөлтийн Аргачлал" юм. Төслийн үр дүнд бага орлоготой өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, өөрсдөө хөдөлмөрлөх боломжийг дэмжиж байгаа хэлбэр юм. Үүний үр дүнд 1200 орчим өрхийг ядуурлаас гаргасан. Цаашлаад энэ хүмүүс үндэсний хэмжээнд сургагч багш нар болоод ижил төрлийн бага орлоготой иргэдээ дэмждэг, туршлагаа хуваалцдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг зургаан аймагт байгуулсан. Энэ төвийг байгуулахад байшин саваас өгсүүлээд тоног төхөөрөмжөөр хангах нь их чухал байсан юм.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлаа нээлттэй хийхийг хүсэлт тавьж, шаардсан. Хүн нээлттэй явуулмаар байна гэвэл заавал нээлттэй явуулах хэрэгтэй. Би Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, нээлттэй явуулсан. Тэр улсын нууцтай холбоотой асуудлыг нь хаалттай явуулж байна. Гэхдээ нэг зүйлд эргэлзэж байна. Сэтгүүлч хүн улсын нууцыг задруулна гэж байхгүй. Энэ бол сэтгүүлчийн асуудал биш. Тэр мэдээллийг хадгалж байсан хүнийх нь асуудал юм. Ямартай ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч ээ. Хэрэв тэгэхгүй бол би парламент дээр асуудлыг хөндөж, ярина гэж бодож байгаа шүү.

-УИХ-ын гишүүн Б.НАЙДАЛАА:

Эрчим хүчний реформыг зайлшгүй хийх шаардлагатай гэж ХҮН намын зүгээс үзэж байгаа. Реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш. Эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой. Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана. Мөн Францын “Орано” компанитай гэрээ байгуулан, ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Гагцхүү “Оюутолгой”, нефть боловсруулах үйлдвэр зэрэг өмнөх томоохон төслийн алдаа онооноос сургамж авч, Монгол Улсад ашигтай гэрээ байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(105.112.96.0) 2024 оны 11 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top