“Time” сэтгүүл нүүрэндээ Илон Маскийг онцолсны учир

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 22

“Time” сэтгүүл нүүрэндээ Илон Маскийг онцолж, технологи, улс төр сүлэлдсэн эрин үеийн нүүр царай хэмээн тодотгожээ.

Тус сэтгүүлд бизнесмений 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн ихээхэн нөлөөг онцолж, Макс Доналд Трампын ил тод дэмжиж, Х платформоо ашиглан сонгогчидтой харилцах боломж олгосон хэмээн бичсэн байна.

Дэлхийн томоохон нийгмийн сүлжээний нэгийг эзэмшдэг Илон Маск сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн онцлох сэдвийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй түүний контентыг хөгжүүлэх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах чиглэлд гаргасан шийдвэрүүд нь Америкийн нийгэмд идэвхтэй хэлэлцүүлэг, маргаан дэгдээсэн гэж “Time” сэтгүүл дурдсан байна.

Илон Маск нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг идэвхтэй дэмжиж байсан. Тэрбээр Трампын засаг захиргаанд Засгийн газрын бүтээмжийг дээшлүүлэх агентлагийн тэргүүнээр ажиллахаар болсон билээ. Түүний гол үүргүүдийн нэг нь улсын төсвийн зардлыг хоёр их наяд ам.доллароор танах зорилго юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top