2004 оны намар. Тухайн үед улстөрчдийн ярьж байсанчлан байгаль хүртэл сөрөг хүчний талд зогсож байв.
Гудамжнууд улбар шар өнгөөр дүүрч, энэ дэлхий дээр өөр өнгө байдаггүй гэлтэй. Цүнх, автомашин, хашаагаа улбар шар туузаар чимж, улбар шар шүхэр, малгай, хүрэм, тоглоом хаа сайгүй.
Киев болон бусад хотуудад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглаан улбар шар өнгийн далай мэт давлагаалж, тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Януковичийн хүрээллийнхний уур хилэнг хүргэнэ.
Сөрөг хүчний тэргүүн Виктор Ющенкогийн баг хүртэл эсэргүүцлийн ийм хүчтэй давлагаа үүсэж, улбар шар өнгөнд ингэж дурлана гэж санаагүй аж. Мэдээж хэрэг үүний шалтгаан нь “Манай Украин” намын тэргүүний нэр хүндэд оршиж байлаа. Өнгө хүртэл байгаа оножээ.
Хорин жилийн дараа ихэнх залуус тэртээх үйл явдлыг бараг л мэдэхгүй. Яагаад хувьсгал нь улбар шар байсан, энэ технологийн зохиогч нь хэн бэ, хувьсгал хийхэд өнгө ямар үүрэг гүйцэтгэснийг тэр бүр мэдэхгүй.
2001 оны арваннэгдүгээр сарын 21-нд Украины ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хоёрдугаар үе шат болсны дараа сөрөг хүчин Януковичийн багийг санал хулгайлсанд буруутгав. Хүмүүс тэр даруй гудамжинд гарч, 22-ны өдөр Киевт улбар шар хувьсгал эхлэв.
Сайн санааны улбар шар арми
Майданаас нэг жилийн өмнө улбар шар өнгө улс төрийн талбарт орж иржээ. “Манай Украин” намын штабын гишүүдийн ярьснаар, намын бэлгэдэл өнгөөр энэ өнгийг санал болгоход намын тэргүүн Ющенко бодож үзье гэсэн ч баг нь турших үзэхээр шийджээ.
Тус намын гишүүд 2003 оны долоодугаар сард Украины хамгийн өндөр оргил болох Ховерла уул өөд улбар шар өнгийн футболк өмсөн, тугаа мөн ийм өнгийг сонгожээ. Өндөр оргилд авхуулсан гэрэл зургуудаа эргэн харахад хэнд ч эргэлзээ үлдсэнгүй.
Улбар шар өнгө нь эхэндээ улс төрийн хүчний өнгө байснаа хожим нь Виктор Ющенкогийн сонгуулийн сурталчилгааны бэлгэдэл өнгө болсон. 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үе шатны санал хураалтын дараа үр дүнг нь эсэргүүцсэн жагсаал эхлэхэд хүмүүс улбар шар өнгөөр ялгарч байжээ.
Энэ бол эсэргүүцлийн өнгө болж хувирсан. Шударга бус сонгуулийг эсэргүүцэх өнгө. 21-нд шийдвэрлэх хоёрдугаар үе шат болох байв. Санал хураалтаас өмнө нийгмийн идэвхтнүүд энэ өнгийг олны дунд дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
2004 оны аравдугаар сард хэсэг бүлэг залуус “Улбар шар тууз“ нэртэй цуглаан хийж байлаа. Тэд интернэтээр дамжуулан иргэний зориг гаргахыг уриалж байв. Хожим нь улбар шар туузтай залуус метро болон гудамжинд флэшмоб зохион байгуулдаг болов. Энэхүү санаачилга үнэхээр халдвартай байв. Тун удалгүй улбар шар өнгийн тууз хүмүүсийн цүнх, үүргэвч, тэр бүү хэл автомашиныг чимж эхэлжээ.
Киевт улбар шар өнгийн зүйл зүүх, хувцас өмсөх тренд дэлгэрэв. Энэ нь тэдний улс төрийн байр суурийг илэрхийлж, улс төрийн тогтолцоог эсэргүүцэх хэлбэр байлаа.
Санал хураалтын нэгдүгээр үе шатны дараа сөрөг хүчин Ющенкогийн авсан саналыг хулгайлсан хэмээн эсэргүүцэж, улбар шар өнгийг Майдан талбайд дэлгэрүүлж байлаа.
“Хэрэв бид тэмцэхийг хүсэж байгаа бол жинхэнэ улбар шар арми бий болгох хэрэгтэй. Энэ бол сайн санааны арми, ялалтын арми” гэж улстөрч Юлиа Тимошенко жагсагчдад хандан уриалж байв.
“Арваннэгдүгээр сарын 21-нд сонгогчид дэлгүүр орж, жүржийг харахдаа Ющенкод саналаа өгөх болно. Зурагтаар Fanta ундааны сурталчилгааг харахдаа Ющенкогийн ялалтын тухай бодох ёстой. Тэр өдөр Янукович улбар шар өнгийн зүүд зүүдэлнэ” гэж Тимошенко улбар шар өнгийг сурталчилж байв.
Хорин жилийн өмнөх улс төрийн нөхцөл байдал тус улс хоёр хуваагдсаныг илтгэж байлаа. Нэг нь улбар шар нөгөө нь Януковичийн “Бүс нутгийн нам”-ын цайвар цэнхэр. Тэгвэл улбар шар брэнд хагарлыг хурцатгасан уу?
“Хагарал улбар шар өнгөнөөс эхлээгүй. Харин цайвар цэнхэр өнгөнөөс эхэлсэн. Учир нь улбар шар нэг улс төрийн намын брэнд өнгө байсан. Харин цайвар цэнхэр өнгө бол Ющенког сөрөх алхам байлаа” гэж 2002 оноос хойш “Манай Украин” намын штабыг удирдаж байсан Роман Бессмертный ярьжээ.
Яагаад заавал улбар шар өнгө гэж
Ющенког дэмждэг улс төрийн блокийн брэнд өнгөөр улбар шар өнгийг сонгох санааг ”Украины хэмжүүр” сангийн ерөнхийлөгч Ярослав Лесюк гаргажээ. Гэхдээ бэлгэдлийг боловсруулж, дэлгэрүүлсэн нь улс төр судлаач, улстөрчдийн бүхэл бүтэн баг байлаа.
Маш богино хугацаанд энэ өнгө мода болж, “Манай Украин” намын штаб Хятадаас улбар шар өнгийн даавуу захиалан авчирч байжээ. Учир нь Украинд ийм өнгийн давуу хомстолд орсон байв.
Лесюк 1990-ээд оны сүүл үеийн олон амжилттай сонгуулийн технологийг зохиосон. Тэрбээр Виталий Кличко, Петро Порошенкотой хамтарч ажиллаж байсан бөгөөд 2014-2019 оны хооронд Порошенкогийн Дээд Рада дахь фракцад ажилладаг байжээ. Сэтгэл судлаач тэрбээр 20 жилийн өмнө өгч байсан ярилцлагадаа энэ өнгийг “орчин цагийн болон уламжлалт шинжлэх ухаан дээр үндэслэн” сонгосон гэж тайлбарлаж байжээ. Улбар шар хувьсгалын дараа Лесюк “Энэ өнгө бол дулаан өнгө. Хамгийн гол энэ өнгө хүмүүсийг нэгтгэх энергитэй” гэж сэтгүүлчдэд ярьж байв.
Өнгөний сэтгэл зүй
Төвөдийн бурхны шашинтнуудын улбар шар өнгийн хувцас эцсийн шийдвэр гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс тухайн өнгийг хэрхэн хүлээж авдгийг сайтар тооцоолжээ. Өнгөний сэтгэл зүй хэмээх шинжлэх ухаан бий. Үүнийг брэнд бүтээх, сурталчилгаа хийхэд ашигладаг. Улбар шар өнгө нь хүнийг өөдрөг, нээлттэй болгож, сэтгэл зүйн тэнцвэрийг хангаж, дэлхий ертөнцөд итгэх, нэгдэх хүслийг илэрхийлдэг. Хорин жилийн өмнө Ярослав Лесюк “нэгтгэх энергийн” тухай ярьж байсан.
Гэхдээ бүгд ингэж үздэггүй. Нийгмийн сэтгэл зүй судлаачид хүмүүсийг ямар ч өнгөнд дурлуулах боломжтой гэж үздэг. Энэ бол зөвхөн технологийн асуудал.
Роман Бессмертныйн хэлснээр, сонгуулийн сурталчилгааг амжилттай явуулахад өнгө бүс харин сонгогчдын Виктор Ющенкод итгэсэн итгэл гол үүрэг гүйцэтгэсэн.
Улбар шар өнгө нь анхаарлын тэмдэг бүхий мөнгөн тах, “Итгэж байна, мэдэж байна, чадна” зэрэг Майданы бусад бэлэг тэмдгүүдийн адил албан ёсоор бүртгэгдсэн брэнд болжээ.
Ющенкогийн хэвлэлийн албаны мэдэгдсэнчлэн, энэ брэндийн эзэмшигч нь Ющенкогийн гэр бүл. Гэхдээ үүнийг улбар шар өнгөөр мөнгө олохын тулд бус харин ашгийн зорилгоор бусад хүмүүст ашиглах боломж олгохын тулд санаачилжээ
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Ene hubisgal gej nerelsen turiin ergelt ukiran oroniig dampuuruulij svirvvlij haylaa daa. 1990 ond 52 say hvntei uls odoo 20 say hvrehgui hvntei boljee. aj vildver bvh zvilee hudaldaj hubichilj duusgaad bvgd ajilui bolj dampuurch bnaa.
ардчилал гэсэн үгний цаан нуугдсан урвагч нар их бий шүү, өөрсдийн шуналдаа автаж эх орноо үймүүлэхэд билэн нөхдүүдийг сайн ажиглах хэрэгтэй, хаанаас хэнээс санхүүжилт босгож байгааг байнга хянаж байх хэрэгтэй шүү