Сөрөг хүчний цуглаан болж байгаа газар руу цагдаагийн нэмэлт хүч илгээжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гүржийн Дотоод хэргийн яам тус улсын парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэж буй сөрөг хүчний цуглаан болж байгаа парламентын ордон руу цагдаагийн нэмэлт хүч илгээсэн байна.

Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн ажиллагаа хууль тогтоох байгууллагын ордны гадаа арваннэгдүгээр сарын 24-ны орой эхэлсэн бөгөөд жагсагчид шөнө хонох аяны майхнууд босгожээ. Эсэргүүцлийн цуглаанд хэдэн зуун хүн оролцож байгаа бөгөөд нөхцөл байдал тайван байна.

Эсэргүүцлийн ажиллагаа шөнөжин үргэлжилж, шинэ парламентын анхны хуралдаанд оролцохоор ирэх Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намаас сонгогдсон депутатуудыг тавгүй байдалд оруулах зорилготой өглөөний ажиллагаа болж хувирах тухай сөрөг хүчний удирдагчид мэдэгдсэн байна. Шинэ парламентын анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 25-нд болж, парламентын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга нарыг сонгох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top