Үймээнд оролцсон хүмүүсийг баривчилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Гүржийн нийслэл Тбилиси хотод аравдугаар сарын 4-нд болсон үймээн самуунд оролцсон нийт 17 хүнийг хууль хамгаалах байгууллагууд баривчлаад байгаа тухай тус улсын Дотоод хэргийн дэд сайд Александр Дарахвелизе хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.

“Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хууль хамгаалагчид хамгийн сүүлд 4 хүнийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр баривчилсан. Хэн болохыг нь тогтоогоод байгаа өөр гурван хүнийг эрэн сурвалжилж байна” гэж тэр мэдэгдэв.

Гүржийн орон нутгийн сонгуулийн өдөр буюу аравдугаар сарын 4-нд Тбилисид сөрөг хүчний жагсаал болсон ба зохион байгуулагчид нь тус улсын Ерөнхийлөгчийн ордныг эзлэн авахыг уриалсан байна. Жагсагчдын нэг хэсэг нь ойролцоо орших ордон руу очиж хамгаалалтын хаалтуудыг нураасан боловч тусгай хүчнийхэн ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашиглан түрэн холдуулжээ. Тухайн үед цагдаа нар эрх баригчдыг түлхэн унагахыг уриалж, хүчирхийлэл бүлэглэн зохион байгуулсан таван хүнийг баривчилсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top