Гүржийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй одоогийн засаг захиргаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө Гүржийн эрх баригчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Мэттью Миллер хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

“Гүржийн нөхцөл байдалтай уялдуулан бид хариу үйлдлээ чангатгаж ирснийг та бүхэн харсан байх. Бид хариу үйлдлээ цаашид ч чангатгаж, Гүржийн засгийн газрын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тэр тэмдэглэжээ.

Гүржид аравдугаар сарын 26-нд болсон парламентын сонгуулийн дүнг сөрөг хүчин болон тус улсын ерөнхийлөгч Саломе Зурабишвили хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд олон удаа эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм. Харин арваннэгдүгээр сарын 28-нд тус улсын ерөнхий сайд Ираклий Кобахизе Европын Холбоонд элсэх асуудлыг 2028 он дуустал хөндөн хэлэлцэхгүй байхаар эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам шийдвэрлэсэн тухай зарласнаар эсэргүүцлийн шинэ давлагаа эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top