Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили шоронгоос суллагдахгүй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

Гүржийн одоогийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили өршөөл үзүүлсэн ч тус улсын ерөнхийлөгч асан Михаил Саакашвили шоронгоос суллагдахгүй, учир нь түүний эсрэг эрүүгийн өөр хэд хэдэн ноцтой хэрэг үүсгээд байгаа гэж Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын ерөнхий нарийн бичгийн дарга, Тбилиси хотын дарга Каха Каладзе телевизийн Imedi сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Одоо Украины иргэн болоод байгаа Саакашвилийг 2013 онд Гүржээс гарч явсны дараа түүний эсрэг эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэснээс хоёр хэрэгт нь гурав болон зургаан жил хорих ял эчнээгээр ногдуулаад байсан юм. 2021 оны аравдугаар сард Саакашвили Гүржид нууцаар орж ирээд баригдсан ба түүнд улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэсэн шинэ хэрэг үүсгэсэн байна. 2022 оны тавдугаар сард түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар Тбилиси хотын "Вивамед" эмнэлэгт хэвтүүлсэн аж. Тэрээр одоо ч тус эмнэлэгт байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.181) 2024 оны 11 сарын 17

Хохол Зелёнский ийм болно

1  |  0
Зочин(66.181.191.181) 2024 оны 11 сарын 17

Ирээдүйн Зеленскийг ийм л хувь заяа хүлээж бгаа удахгүй дээ үхэж бсан хохол

1  |  0
Top