АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) өнгөрсөн оны аравдугаар сард болсон Гүржийн сонгуульд 100 сая гаруй ам.доллар санхүүжилт олгожээ.
Гүржийн Аюулгүй байдлын алба өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр тус улсад Сербийн “Канвас” байгууллагын гурван төлөөлөгч ажиллаж, Гүржийн залуус болон нэр хүнд бүхий төрийн бус байгууллагуудын гишүүдэд засгийн эрхийг хэрхэн унагах тухай сургалт явуулсан гэж мэдээлж байжээ. Эдгээр сургалтыг USAID агентлагийн Гүрж дэх төлөөлөгчийн газраас санхүүжүүлсэн гэж үзэж байна. Энэхүү мэдээллийн дараа Гүржийн парламентын спикер Шалва Папуашвили тус агентлагийг Гүржийн улс төрийн үйл явцад нөлөөлөхийг завдаж байна хэмээн буруутгаж байв.
Сэтгэгдэл ( 1 )
NO NAADAM- н жагсагчдад хэдийг өгсөн бол ????????????????