Парламентын сонгуулийн тухай худал мэдээлэл цацаж байгаа нь засаглалыг хүчээр солиход чиглэж байна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Гүржийн парламентын сонгуулийн санал хураалтын дүнг будлиантуулж, хуурамчаар гаргасан тухай илэрхий худал мэдээлэл ихээр цацаж байгаа нь улс орны төр, засгийг хүчээр солиход чиглэж байна гэж Гүржийн парламентын дарга Шалва Папуашвили хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Гүржид засаглалыг ардчиллын бус аргаар, ард түмний хүслийг үл харгалзан хүчээр солихын тулд Гүржийн сонгууль руу, ардчилал руу дайрч давшлахын зэрэгцээ холимог дайны аргууд хэрэглэх нь худал мэдээлэл үйлдвэрлэлийн нэг хэсэг болж байгаа юм. Худал мэдээллүүдийг батлах баримт, нотолгоо ганц ч байхгүй болохыг бид харж байна” гэж парламентын дарга тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, сөрөг хүчин сонгуулийн дүнг хуурамчаар засварласан гэж мэдэгдэж байгаа хэдий ч ийм гомдлыг мөрдөн шалгах багуудтай хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа ажээ. Энэ нь байцаан шийтгэх үйл явц хэрхэн өрнөдгийг сайн ойлгоогүй Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвилийн нэг онцлог болоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top