Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тарааж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
5 цагийн өмнө

 

Гүржийн Дотоод хэргийн яамны тусгай зориулалтын цагдаагийн отряд тус улсын нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны өмнөх талбайгаас жагсагчдыг түрэн гаргах ажиллагаа явуулсан байна.

Хууль хамгаалах байгууллагын ажилтнууд тусгай техник ашиглан парламентын ордны ойролцоох Эрх чөлөөний талбайгаас жагсагчдын зүгт хөдөлсөн ба жагсагчид тайван ухарч, Руставелийн өргөн чөлөө рүү орсон байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд шууд мөргөлдөөн үүсээгүй ажээ. Хууль сахиулагчид чанга яригчаар жагсагчдыг тарахыг шаардаж, эс бөгөөс хууль ёсны бүх хэрэгслийг тэдний эсрэг ашиглана гэж мэдэгдсэн байна. Жагсагчдын зарим хэсэг нь тарж явсан байна. Гүржийн нийслэлд жагсагчид засгийн газрыг огцруулж, парламентын сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм. Мөн ийм шаардлага тавьсан цуглаан Батуми хотод болж байгаа ажээ.

Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам 2028 он дуустал Европын Холбоонд элсэх асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдсэн тухай тус улсын ерөнхий сайд Ираклий Кобахизе мэдээлсэнтэй холбоотой засгийн газрын эсрэг жагсаал арваннэгдүгээр сарын 28-нд эхэлсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top