Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Бээжин дэх Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Мартин Орландо болон Батлан хамгаалахын атташе Марселино Капотте нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )