Цайнд хүний биед хэрэгтэй 300 орчим бодис бий

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Цайны навчинд уураг, тос, 10 гаруй төрлийн аминдэм, цайны фенол, теин зэрэг хүний эрүүл мэндийг дэмждэг 300 орчим бодис байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Тиймээс цай нь бие организмыг шаардлагатай тэжээлээр хангаж, физиологийн явцыг зохицуулж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй байдаг байна. Цай нь ялангуяа дунд болон өндөр настнуудад тустай аж. С, Е, Д аминдэм, никотины хүчил, иод агуулдаг учраас цай нь хүнийг удаан наслуулах шидтэй. Цайны навчинд байдаг фенол нь цацраг идэвхт бодисыг шингээн, ясанд тунаж үүссэн стронци-90 бодисыг бие организмаас гадагшлуулдаг байна. Судалгаанаас үзвэл, 1-3 хувийн танин бие организмаас 30-40 хувийн стронцийг гадагшлуулдаг байна. Теин бодис нь судсыг тэлж, хүчилтөрөгчийн солилцоог идэвхжүүлдэг. Теин цайны фенолтой хавсран холестерины хэмжээг бууруулдаг тул цайг зүрхний шигдээснээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж болдог байна.

Impra Teas цай 1994 онд анх зах зээлд гарчээ. Жижиг компаниас олон улсын хэмжээний экспортлогч болсон “Impra Teas” компани нь цайны эх орон Шри Ланкагийн шилдэг экспортлогч компаниар арван удаа тодорч байжээ. Тус компани Хойд болон Өмнөд Америк, Африк, Европ, Ази, Австрали тивд төлөөлөгчийн газартай бөгөөд Цейлоны цайны плантацид ургуулсан сайн чанарын цайгаа дэлхийн зах зээлд нийлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top