Аюулт үзэгдэл, ослын үеэр 9 хүний амь насыг аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 06

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.30-2025.01.05/  нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 61 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top