ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Австралийн холбооны улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Андерю Бэрнимэнтэй хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа болоод Австрали улсын гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Австралийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн Олон улсын сайн дурын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд англи хэлний анхан, дунд болон ахисан дунд шатны сургалтуудыг Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадад зохион байгуулж, нийт 280 албан хаагчийг хамруулсан нь суралцагчдын 30-35 хувь англи хэлний мэдлэгийн түвшин ахисан үр дүн гарсан гэдгийг энэ үеэр онцолсон юм. Тиймээс цаашид сайн дурын ажилтан авч ажиллуулахад хоёр талаас анхаарч, ажил хэрэг болгохоор тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )