Украины жүжигчин үндсэрхэг үзэлтнүүдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзан оросоор үг хэлсэн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
3 цагийн өмнө

“Мартагдсан өвөг дээдсийн сүүдэр” (1964 он) хэмээх уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Украины жүжигчин Лариса Кадочникова өөрт нь Сергей Паражановын нэрэмжит шагнал гардуулах ёслол дээр украинаар ярь гэсэн үндсэрхэг үзэлтнүүдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзан оросоор үг хэлсэн байна.

“Би театрын жүжигт украин хэлээр тоглодог. Уучлаарай, харин би бүр англи хэлээр ч ярих эрхтэй хүн. Намайг хүндэтгэхийг хүсэж байна. Би Украины төлөө их зүйлийг хийсэн. Хаашаа ч гарч яваагүй. Энд байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Жүжигчнийг украинаар ярихыг түүний төрсөн ах, хэт үндсэрхэг үзэлт Руслан Кошовенко гэгч шаардсан гэнэ. Харин шагнал гардуулах ёслолд оролцогчид алган ташин жүжигчин бүсгүйг дэмжсэн байна.

Украинд 2019 оноос төрийн хэлний тухай хууль үйлчилж байгаа бөгөөд нийгмийн амьдралын бүх хүрээнд орос хэлийг ашиглахыг хориглож байгаа юм. Харин 2021 оны хүн амын тооллогын үеэр тус улсын иргэдийн 29,6% нь орос хэлийг төрөлх хэлээ гэж нэрлэсэн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top