Google-ийг 430 мянган еврогоор торгожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Парис хотын шүүх Google-ийг зохиогчийн эрх зөрчсөн гэж үзээд ийм хэмжээгээр торгох шийдвэр гаргажээ. Францын кино үйлдвэрлэгч хэд хэдэнг компани нэгдэж байгаад гомдол гаргасан нь ийм үр дүнд хүргэсэн байна. Тэд урд нь Google –д хандан өөрсдийнх нь бүтээгдэхүүний талаарх илэрцийг хайлтын үр дүнгээс хасах хүсэлтийг удаа дараалан гаргасан ч хариу аваагүй болохоор ийнхүү хандахаас өөр аргагүй болсон гэнэ. Google France ба Google Inc компаниуд нь зохиогчийн эрх зөрчигдсөн дөрвөн удаагийн үйдэлд буруутай нь тогтоогдсон гэж үзсэн шүүх торгуулиас гадна кино үйлдвэрлэгчдийн шүүхийн зардлыг нөхөн төлөх шийдвэр гаргасан байна. Гэвч Google тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд удалгүй давж заалдана гэжээ.

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top