Төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан боллоо

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан өнөөдөр болж, хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар оролцсон юм.

Тухайлбал, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар боловсруулж, барилгын хүчитгэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд гамшгаас хамгаалах сургалтын гарын авлага боловсруулах, барилга, байгууламжийн хүчитгэлийн макет, үзүүлэн самбарыг ашиглан хэрэглэгдэхүүнийг шинэчлэх ажлуудыг хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top