Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн Ажлын албатай хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн 2025 оны анхдугаар хуралдаан боллоо.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар оролцож үг хэлсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны тогтвортой байдлыг хамгаалах, гамшгийн дараа үед хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Хүмүүнлэгийн багийн хамтын ажиллагаа, зохицуулалт, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсад 2023-2024 оны өвөл тохиолдсон зуд нь нийт нутгийн 58 хувийг хамарсан бөгөөд 8.1 сая мал хорогдсон тооцоо гарсан. НҮБ-ын Хүмүүнлэгийн баг нь зудын хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн, НҮБ-ын Хүмүүнлэгийн багаас 10.6 сая ам.доллар зарцуулж, 66.865 иргэнд чиглэсэн тусламж үзүүлснийг цохон тэмдэглэмээр байна. Үүнд боловсрол, хоол тэжээл, санхүүгийн тусламж, жендерт суурилсан болон бэлгийн хүчирхийллээс хамгаалах зэрэг олон талын үйл ажиллагааг явуулсан” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газар, улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, цаг агаарын төлөв, цасан бүрхүүлийн тогтоц, зудын эрсдэлийн үнэлгээ, малын хоргодол болон БНХАУ-д дэгдээд байгаа хүний метапневмовирусийн тархалтын талаар, НҮБ-аас КАДРИ-ийн зөвлөмж, зудын хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулга хийж, хүмүүнлэгийн багийн цаашдын харилцан ажиллагааны талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00