БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох ба 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөх билээ.
Тус наадам хөшгөө нээхэд зургаан хоног үлдээд байна. “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамтай холбоотой онцлох мэдээллийг хүргэе.
- Маскот: Наадмын маскот буюу бэлэг тэмдэг “Бинбин”, “Нини” нь Харбины барын хүрээлэнд 2023 оны есдүгээр сард мэндэлсэн сибирийн барын зулзага бөгөөд Хятад улсын өргөн уудам нутаг болон Харбин хотноо тавтай морилохыг илтгэх аж.
- Уриа: “Dream of Winter, Love among Asia - Өвлийн мөрөөдөл, Азийн хайр”
- Медаль: Азийн өвлийн наадмын медалийн нүүрэн хэсэгт мөсөн зам дээр уян хатнаар гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн байна. Харин медалийн ард хэсэгт өвлийн наадам зохион байгуулагдаж буй Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгалийг дүрслэн үзүүлжээ.
Эдгээрийг дэлхийн өнцөг булан бүрээс 4608 хүний илгээсэн 3518 уриа үг, 760 эмблем, 330 бэлгэдлийн загвараас сонгон шалгаруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )