“Харбин 2025” наадамд Монгол Улсаас биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, шорт трейкийн 4 спортын 7 төрөлд 35 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 28 дасгалжуулагч, эмч, албаны хүмүүс, нийтдээ 63 хүн оролцоно.
Төлөөлөгчийн ахлагчаар Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, ахлагчийн орлогчоор МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар удирдан ажиллаж буй. Монголын баг тамирчдын эхний хэсэг өчигдөр (2025.01.31) Харбин хотноо очиж, наадмын тосгонд байрлаад байна.
Уг бүрэлдэхүүнд кёрлингийн тамирчид, МҮОХ-ны хоёр ажилтан багтсан. Ийнхүү кёрлингийн төрлөөр Монголын тамирчид анх удаа Азийн өвлийн наадамд оролцож, холимог хосын төрөлд өрсөлдөнө.
Наадмын үеэр Монголын багийн штаб хоёр хотод буюу Харбин, Яабулид ажиллах бол хоккейчид энэ удаагийн наадмыг АОЗ-өөс рейтингээр багийн төрөлд оролцох улсуудыг нэр зааж оролцуулж байгаагаас шалтгаалсан өнжиж байна.
Монголын баг тамирчид энэ удаад Испаний “Кельме” брэндийн иж бүрэн хувцсаар ижилсэнэ. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, шорт трейк, уулын цана зэрэг төрөлд манай улсын тамирчид медалийн төлөө өрсөлдөх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )