Гэрэл зургийг Ч.Ганбат (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр эхэлж байна.
Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын шигшээ баг тамирчид өвлийн Азийн наадамд тасралтгүй оролцож байгаа түүхтэй.
Өнөөдөр шорт трейкийн 1000, 1500 метрийн зайд уралдсан Б.Гэрэлтуяа Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчнаар тодроод байгаа.
Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Б.Гэрэлтуяагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилтаас товч дурдвал, “Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгсийн цом”, тэмцээнээс нийлбэр дүнгээр алт, “Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө, Asian Trophy олон улсын тэмцээнээс хошой хүрэл, “Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Сэтгэгдэл ( 0 )