Японы Миэ их сургуулийн эрдэмтэд генийг засварлах замаар Дауны хамшинжийн эмчилгээнд томоохон үсрэлт хийжээ. Эрдэмтэд энэхүү гений эмгэгийг шалтгаан болсон илүү хромосомыг авч хаяж чадсан байна.
Дауны хамшинж 700 нярайн нэгд тохиодог бөгөөд 21-р хромосом нь илүү байдаг байна. Эл эмгэгийг оношлоход хялбар ч өнөө хэр үр дүнтэй эмчилгээ гараагүй байна.
Рётаро Хашизүмэ тэргүүнтэй эрдэмтдийн баг CRISPR-Cas9-ын тусламжтай илүүдэл хромосомыг нарийн тогтоон, тайрч авсны дараа гений болон эсийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд сэргэжээ. Гэсэн хэдий ч энэхүү аргыг амьд организмд хэрэглэх нь одоогоор эрт байгаа аж. Шинэ технологи бусад хромосомыг гэмтээх аюултай тул илүү боловсонгүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Хэдийгээр эмнэлзүйн хэрэглээнд хүрэхэд хол байгаа ч энэ нь гений эмгэгүүдийг эмчлэх томоохон боломжийг нээж байна.
Сэтгэгдэл ( 3 )
ANUSDI80955877
ANUSDI80955877
Ymar goy medee we mash ih bayrlalaa jijighen ch gsn gerel asj ugsnd bayrlalaa