АНУ-ын Массачусетсийн их сургуулийн эрдэмтэд Дауны хамшинжтэй өвчтөний тархийг гэрэл болон 40 Гц дуу чимээгээр өдөөх чухал нээлт хийжээ. Ингэснээр ийм хамшинжтэй өвчтөний танин мэдэх, сэтгэхүйг сайжруулах боломжтой аж.
GENUS гэж нэрлэгдсэн энэхүү аргыг гурван долоо хоногийн турш хэрэглэхийг санал болгосон байна. Туршилтын явцад ийм эмчилгээнд орсон хулганууд богино хугацааны ой санамжийн шалгалтыг сайн давсан байна. Ялангуяа тогтоох үйл явцад чухал үүрэгтэй тархины гиппокамп хэсэгт ихээхэн өөрчлөлт гарчээ. Тархийг өдөөх эмчилгээ нь мэдрэлийн холбоосыг бэхжүүлээд зогсохгүй мэдрэлийн шинэ эс үүсэх явцыг идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, Альцхаймерийн өвчинд тэсвэртэй рилин уургийг үүсгэдэг мэдрэлийн эсийн тоо нэмэгдсэн нь чухал нээлт болсон гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь Дауны хамшинжтэй хүмүүсийн 90 хувь нь 40 дээш насандаа зөнөглөх өвчинд нэрвэгддэг байна.
Энэхүү аргыг хүнд хэрэглэх нь одоогоор эрт байгаа хэдий ч GENUS аргачлал нь төрөл бүрийн мэдрэлийн гаралтай эмгэгүүдийг эмчлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )