Тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Дауны хам шинжтэй хүүхэлдэй худалдаанд гаргажээ.
“Mattel” компанийн мэдэгдсэнээр, “Barbie” хүүхэлдэйг хүүхэд бүрд өөрийгөө олж харах боломж олгох зорилгоор гаргасан байна.Шинэ тоглоомоо зах зээлд гаргахын тулд тус компани АНУ-ыг Дауны синдромын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллажээ. Хүүхэлдэйн загварын гаргахдаа тус байгууллагын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, “Barbie” хүүхэлдэйн царай, биед онцгой хүмүүсийн онцлог шинж чанарыг тусгахыг зорьжээ. Тус хүүхэлдэйн сурталчилгаанд Их Британийн загвар өмсөгч Элли Голдштейн оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )