АНУ-ын “DC” компанийн комиксын зохиолын дагуу Супермен Кларк Кентийн хүү Жон Кент эцгийнхээ хүн төрөлхтнийг аврах үйл хэргийг үргэлжлүүлэх ба комиксын шинэ цувралд бэлгийн чиг хандлагаа өөрчилнө гэж тус компани цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Шинэ Супермен бисексуалын дүрээр дэлхий дээр бууж ирэх гэнэ.
Шинэ цувралын зохиолч Том Тэйлорын хэлснээр, хүн бүр дуртай комиксын баатрынхаа дүрд өөрийгөө харах эрхтэй. Супермен нь итгэл найдвар, шударга үнэний бэлэг тэмдэг байсан. Өнөөдөр энэ бэлэг тэмдэг үүнээс ч илүүг илэрхийлж байна гэжээ.
Комиксын шинэ цуврал ном болон дижитал хэлбэрээр ирэх арваннэгдүгээр сарын 9-нд уншигчдын гарт очих юм.
Ер бусын чадвартай баатрын тухай анхны комикс 1938 онд гарчээ. Криптон гараг дээр төрж, дэлхийд Кларк Кент нэр авсан Супермен хүн төрөлхтнийг аврахын тулд ер бусын хүч чадлаа ашигладаг. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр хүү Жон Кентын дүр 2016 онд комикст гарч ирнэ. Шинэ цагийн төлөөлөл болсон Кларк Кентийг залгамжлагч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, дүрвэгсдийн эрхийг хамгаалж, сургуульд буудалцаан болохоос сэргийлж буй тухай өмнөх цувралуудад гардаг гэж CNN мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Маш гоё үзэл санаатай л гарах юм байна. Глобачлагдаж байгаа дэлхий ертөнцөд монгол гээд цээжээ дэлдэх ёс зүй суртахуун байхгүй бидэн шиг монголчуудад хэрэггүй л байх. \n
baruuniihan ene buzar bulai zvilseerei hvvhed zaluusiig horduulah ni dee. iim muuhai zvilsiig hvvheded vzvvlij bolohgui shuu.
ingej l aldag garuud daa, huuhed zaluusiig ingej l alj bgaam daa.