Pop Mart компанийн тэргүүн 38 настай Ван Нин энэ зуны тренд тоглоом болоод байгаа Лабубу хүүхэлдэйн ачаар Хятадын тэрбумтнуудын жагсаалтын эхний аравт оржээ.
Лабубу үслэг мангас Хятад улсад дэлгэрч, энэ онд дэлхийг байлдан дагуулж байна. Үүний ачаар Ван Нинийн хөрөнгийн хэмжээ 22 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд Лабубугийн борлуулалтаас Pop Mart компанийн ашиг орлого 188 хувиар өссөн бол зөвхөн Лабубу хүүхэлдэйн борлуулалт 726 хувиар өссөн байна.
Лабубу нь эльф охин бөгөөд есөн шүдтэй, чихний дээд хэсэг нь үзүүртэй, том нүдтэй. Хүүхэлдэйг Хонконгийн зураач Касинг Лун 2015 онд бүтээж, Pop Mart компани 2019 онд патент авчээ. Blackpink хамтлагийн дуучин Лиза Лабубуг анх алдаршуулж, удалгүй Рианна, Дуа Липпа зэрэг одууд цүнхээ гоёжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Чебурашка гэж нэг ийм хүүхэлдэй байлуу , яалаа
Муухай
Муухай
Муухай