Labubu тоглоомоор алдаршсан Pop Mart сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Ван Нин Хятадын тэргүүн тэрбумтнуудын эхний аравт оржээ. Түүний хөрөнгө 22.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Forbes сэтгүүлийн үнэлгээгээр, жагсаалтыг TikTok сүлжээг эзэмшдэг ByteDance компанийн үүсгэн байгуулагч Жан Имин /65.5 тэрбум ам.доллар/, ундаа үйлдвэрлэгч Nongfu Spring компанийн тэргүүн Жун Шаньшань /58.7 тэрбум ам.доллар/ болон WeChat сүлжээг боловсруулагч Tencent компанийн тэргүүн Ма Хуатэн /52.2 тэрбум ам.доллар/ нар тэргүүлж байна.
Мөн эхний аравт Xiaomi компанийн Лэй Жюнь (46,2 тэрбум ам.доллар), онлайн тоглоом хөгжүүлэгч NetEase компанийн тэргүүн Уиллиам Дин (42,4 тэрбум ам.доллар), Pinduoduo онлайн платформыг үүсгэн байгуулагч бөгөөд Temu интернэт дэлгүүрийг эзэмшигч Колин Хуан (37,9 тэрбум ам.доллар), ахуйн техник үйлдвэрлэгч Midea Group-г үүсгэн байгуулагч Хэ Сянжянь (27,9 тэрбум ам.доллар), Alibaba Group-г үүсгэн байгуулагч Жек Ма (25,7 тэрбум ам.доллар) болон автомашин үйлдвэрлэгч BYD компанийн тэргүүн Ван Чуаньфу (24,5 тэрбум ам.доллар) нар багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )